“НОМЫН БАЯР”-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“НОМЫН БАЯР”-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

230

Монгол туургатан мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдэлж есөн эрдэнээр чимэглэн, сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, эрхэмлэн уншдаг ариун ёс, уламжлалтай ард түмэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158-р зарлигаар жил бүрийн 9-р сард “Номын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд энэ өдрийг угтаж Аймгийн Нийтийн номын сангаас БСУГазар, Зуунмод сумын ЗДТГазар,  ЕБСургууль, Цэцэрлэгүүдтэй хамтран Уламжлалт зан заншилаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусыг ном эрдэмд шамдан нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгын дор “Номын баяр”-ын арга хэмжээг Д.Нацагдоржийн нэрэмжит “Мөнх Алдар”-ын талбайд тэмдэглэн өнгөрүүллээ._00A5519

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Номын сайн нөхөр сургууль, анги” уралдаан, “Уншигчийн театр” уралдаанд оролцсон эцэг эх, багш сурагчдын хийсэн бүтээл болон шинэ номнуудаараа үзэсгэлэн гаргаж, зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэн, сурах бичиг, номын худалдааг зохион байгууллаа. Мөн сурах бичиг, номын солилцоог зохион байгуулж монгол бичгийн үзэсгэлэн, “20-н номын уналт” зэрэг асуулт хариултын тэмцээн, “Төв аймгийн залуус” ТББ-ын “Шидэт цүнх” сайн үйлсийн аянд нэгдэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж 340 гаруй уншигч, иргэд хамрагдлаа._00A5477

_00A5474_00A5472

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих