БОРНУУР СУМ “ХҮНСНИЙ НОГООНЫ ШУУД БОРЛУУЛАХ ЦЭГ”-ТЭЙ БОЛЛОО

БОРНУУР СУМ “ХҮНСНИЙ НОГООНЫ ШУУД БОРЛУУЛАХ ЦЭГ”-ТЭЙ БОЛЛОО

284

Япон улсын “Жайка” ОУБ-ын дэмжлэгтэйгээр Төв аймгийн Борнуур сумын нарт багаар дайран өнгөрөх Олон Улсын зам дагуу буюу Улаанбаатар хотоос 100 км-ийн зайд “Хүнсний ногооны шууд борлуулах цэг”-ийг байгууллаа. Тус борлуулалтын цэгийн нээлтийн үйл ажиллагаа 9 сарын 12-ны өдөр болсон бөгөөд нээлтэнд Япон улсын Обихиро хотын төлөөлөгч Макото Шинкава, Жайка олон улсын байгууллагын төлөөлөгчид, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд, аймгийн ХХААГ-ын дарга Ц.Жамбалдорж мэргэжилтнүүдийн хамтаар болон  тус барилгын ажлыг гүйцэтгэгч “Люкс Фүүд Хаус” ХХК-ны төлөөлөл, Борнуур сумын Засаг дарга Б.Ууганбаяр, ЗДТГ-ын албан хаагчид, сумын тариаланч ногоочид, иргэд сонирхогчид зэрэг 150 гаруй хүн оролцлоо.2174302516489719985072387793615828256692082n

Борлуулалтын цэгийг сурталчлах самбарыг төв зам дагуу байрлуулсан байгаа бөгөөд уг борлуулалтын цэгийг барьж байгуулахад 261 сая төгрөг зарцуулагдаж 30 өрхийн үйлдвэрлэгчдийн 20 гаруй нэр төрлийн жимс, хүнсний ногоог борлуулж байна.S2850047

S2850050Борлуулалтын цэгт тариаланчдын танилцуулгыг байрлуулж иргэдэд сонголтоо зөв хийх боломжийг нээж өгсөн байсан төдийгүй сав баглаа боодол, хаяг, шошгыг хийж гүйцэтгэн зориулалтын савалгаатай бүтээгдэхүүн худалдаанд гаргаж хаяг, шошгонд тариаланчдын нэр тарималын төрөл, сорт, үнэ, кг, тариаланчийн өрхийн код зэргийг тусгаж өгсөнөөрөө илүү онцлог болсон байлаа. 2172807216489723651738681540135097981562051nS2850028

Төв замаар зорчиж байсан иргэд тус цэгээр үйлчлүүлэх нь элбэг байсан бөгөөд нээлтийн үеэр шинэ ногооны худалдаа хийсэн эхний 40 худалдан авагчдад төслийн багаас гарын бэлэг гардуулсан юм.

Энэхүү борлуулалтын цэг нь Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт гэх мэт хойшоо чиглэлийн бүхий л аймаг сумыг дайрч өнгөрдөг Олон Улсын зам дагуу баригдсанаас гадна хамгийн гол нь тариаланчдийн гар дээрээс ямар ч үнийн хөөрөгдөлгүй хямд үнэ, өргөн сонголттойгоор эрүүл хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн авч байгаадаа иргэд сэтгэгдэл өндөртэй байлаа.S2850132

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих