ШУУД ХАРИЛЦААТ ЯПОН УЛСЫН ИЗҮМИСАНО ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

ШУУД ХАРИЛЦААТ ЯПОН УЛСЫН ИЗҮМИСАНО ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

1180

Аймгийн шууд харилцаат Япон улсын Изүмисано хотын Захиргааны Иргэд олон нийттэй харилцах хэлтсийн орлогч дарга Kenichi Uehara, Изүмисано хотын хөгжил, стратегийн танхимын мэргэжилтэн Takeshi Shiomi, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Оюунгэрэл нар энэ сарын 11-ний өдөр Төв аймагт ажиллалаа.

Тэрээр Төв аймгийн Хөнгөн атлетикийн холбоотой хамтран зохион байгуулсан 21 дэх удаагийн “Тал нутгийн марафон” тэмцээний 5, 10 км-ын зайнд амжилттай оролцсон бөгөөд энэ үйл ажиллагааны дараа аймгийн Засаг даргатай уулзаж 2 мужийн цаашдын хамтын үйл ажиллагааныталаар болон Аймгийн Боловсрол соёл, урлагийн газар,Монгол туургатан театр, Музей, Биеийн тамир спортын газрын удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцлаа._00A5138

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал тус уулзалтын үеэр: Манай 2 муж улс хоёул Олон улсын нисэх буудалтай бөгөөд Изүмисано хотын хувьд хотынхоо эдийн засаг нийгмийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлдэг Кансайн олон улсын нисэх буудлыг одоог хүртэл зөв менежментээр хөтлөн явуулсаар байна. Манай аймаг энэ туршлагаас нь суралцах хэрэгцээ шаардлага байгааг дурдаад энэ чиглэлийн мэргэшсэн албан хаагчдыг Изюмисанод сургаж, дадлагажуулах, хот болон олон улсын нисэх буудлын эрх зүйн тогтолцоог судлах, хэрхэн, яаж хамтран ажиллах тал дээр туршлага судлах шаардлагатай байна гэдгийг онцлон дурдав.

Түүнчлэн Зочид буудлын чиглэлээр дадлагажигчдыг Изүмисано хотод явуулах, авто зам, тээвэр, дэд бүтцийн салбарын техник технологийн чиглэлээр хамтран ажиллах, газар тариалан, хоёр хот аймгийн хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, хот аймгийн  нийгмийн салбарын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх тал дээр 2 тал идэвхийлэн ажиллах нь зүйтэй. Цаашлаад хүүхэд залуусаа харилцан солилцох солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж болох талаар онцлон ярилцсан юм.000A5093

Харин Изүмисано хотын төлөөлөгчдийн ахлагч аймгийн Засаг даргаас тавьж байгаа дээрх саналуудыг өөрийн биеэр хотын даргадаа албан ёсоор танилцуулна гэдгээ хэлээд, 2020 оны Токиогийн олимп, паралимпын тамирчдын хотхон хөтөлбөрт Изюмисано хот бүртгүүлэхэд Төв аймгийн гаргасан хичээл зүтгэлд талархалаа илэрхийлэв.

Хөтөлбөрт Изүмисано хот хамрагдахаар батлагдаж, Олимп-д оролцох гадаад орны тамирчдын бэлтгэлийн хангах хотхоныг байгуулахаар болсон юм байна. Изүмисано хот Монгол улсаас 2020 оны Токиогийн олимпийн Марафоны тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлийг хангуулах тосгоныг барьж байгуулж ажиллах юм байна._00A5140

 

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих