ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА “ӨВСНИЙ ҮНДЭС” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭРДЭНЭ СУМЫН...

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА “ӨВСНИЙ ҮНДЭС” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ЭРДЭНЭ СУМЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ ЗАСВАРЛАНА

38

Өнөөдөр Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока манай аймагт айлчиллаа. Айлчлалын гол зорилго нь тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн барилгын засварын ажлыг 64686  ам долларын хөрөнгөөр хийх ажлын гэрээнд гарын үсэг зурсан юм. Эрдэнэ сумын хувьд Улаанбаатар хот болон Налайх дүүрэгтэй ойрхон хүн амын төвлөрөл ихтэй 4000 гаруй хүн амтай  манай аймгийн томоохон сумын нэг бөгөөд энэхүү төсөл хэрэгжсэнээр тус сумын сургуульд суралцаж байгаа 500 гаруй хүүхдийн суралцах аятай тухтай орчин бүрдэх юм.2

Манай аймаг 1994 оноос эхлэн Япон улсын Засгийн газраас  хэрэгжүүлж буй  ”Өвсний Үндэс”   хөтөлбөрийн үр шимийг хүртэж боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт нийтдээ  1,3 сая долларын 19 төслийг хэрэгжүүлж 16 сумын   8000 шахам сургууль, цэцэрлэгийн хүүхэд, багачуудын ая тухтай сурч, боловсрох орчин нөхцлийг бүрдүүлж,  20000 гаруй иргэдийн   эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх орчин нөхцлийг сайжруулж, 7000 иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж ажилласан байна. 3

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих