БАЯН-ӨНЖҮҮЛ СУМ ТӨРИЙН ДЭЭД ОДОН ХҮРТСЭН 4 ЭРХЭМДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

БАЯН-ӨНЖҮҮЛ СУМ ТӨРИЙН ДЭЭД ОДОН ХҮРТСЭН 4 ЭРХЭМДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

324

Төв аймгийн Баян-Өнжүүл сумаас улсдаа хийгээд дэлхийд нэрээ цуурайтуулсан олон алдартан төрөн гарсан. Тэдгээрийн төлөөлөл болох Монгол улсын баатар Пунцагийн ШАГДАРСҮРЭН, Монгол улсын арслан, гавъяат дасгалжуулагч Лувсанчимэдийн СОСОРБАРАМ, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн ЛХАГВАСҮРЭН, Монгол улсын тэргүүн дээд “Чингис хаан” одонт, МУГЖ Ганбаатарын АРИУНБААТАР нарт хүндэтгэл үзүүлж сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөл хамтран “Бэсрэг наадам” зохион байгууллаа.a2

Хүндэтгэл үзүүлэх наадамд Монгол улсын баатар П.Шагдарсүрэн биеийн байдлын улмаас хүрэлцэн ирж чадалгүй бие төлөөлөгчөөрөө мөн л Баян-Өнжүүл сумын эрхэм, Хошууч генерал  Г.Дугарсүрэнг илгээсэн байв.  “Бэсрэг наадам”-д Их нас, Даага уралдаж, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь тэргүүтэй 64 бөх зодоглосноос Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, Улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэлээ. Баян-Өнжүүл сумын ИТХ, ЗДТГ, Нутгийн зөвлөлөөс дөрвөн алдартандаа эр хүний чимэг болсон эмээл, хазаартай морьд бэлэглэлээ.5 a4

a6 a7

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих