“ДААТГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

“ДААТГАЛТАЙ ИРЭЭДҮЙ” АЯНЫГ ӨРНҮҮЛЖ БАЙНА

386

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/62 тоот тушаалын дагуу Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Зуунмод сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран төгсөх ангийн оюутан, сурагчдад Нийгмийн даатгалын тухай хуулийг таниулах сурталчлах, ач холбогдлыг ойлгуулах зорилгоор “Даатгалтай ирээдүй” сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, “Хүмүүн” цогцолбор ахлах сургууль, 4-р сургууль, 5-р сургуулийн төгсөх ангийн нийт 337 оюутан, сурагчдад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тухай хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, өөрсдийн ирээдүйн баталгааг хангахад хуулиар ямар эрх эдэлж, ямар үүрэг хүлээх талаар зорилтод хууль эрхзүйн мэдлэг олгох сургалтуудыг сургуулийн захиргаатай хамтран амжилттай зохион байгуулан ажиллажээ. Тус аяны үйл ажиллагаанд аймгийн 27 сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн бүх сурагчдыг хамруулан аяныг зохион байгуулах юм.DSC0044

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих