“БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ- ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

“БАГШ ШАВИЙН УУЛЗАЛТ- ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

379

Монгол улсад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ойг угтан зохион байгуулагдаж байгаа “Багш шавийн уулзалт- Эрдмийн баяр”-ын арга хэмжээ өнөөдөр Төв аймагт боллоо.3

Эрдмийн баярт аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, АШУҮИС-ийн Боловсрол эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн АУСургуулийн захирал С.Мөнхбаярлах, Эм зүй, Био-анагаахын сургуулийн захирал С.Түвшинжаргал, Монгол Улсын Ардын эмч, Гавъяат багш Хүүхдийн анагаахын тэнхмийн багш Д.Малчинхүү, Молекул биологи- Удамзүйн тэнхмийн багш, Монгол Улсын Гавъяат багш И.Пүрэвдорж тэргүүтэй доктор, профессор, эрдэмтэн 10 багш нар, аймгийн ЭМГ, НЭ, СЭМТөв, ӨЭМТ-ийн дарга, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 300 гаруй хүн оролцлоо.4

Эрдмийн баярын үеэр салбартаа олон жил ажиллаж, эрдэм чадвараа ард иргэддээ зориулан ажилласан  эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд шагналын хур буулаа. АШУҮИС-ийн дээд шагнал “Эрдэнийн очир” медалиар АНЭ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх их эмч Б.Дашзэвэг, Зүрх судасны их эмч Б.Дэлгэрцогт, Хүүхдийн их эмч Ц.Тунгалаг, Лүн сумын ЭМТөвийн дарга их эмч Ц.Хоролгарав, Алтанбулаг сумын ЭМТөвийн дарга их эмч Л.Алтанхуяг нар шагнагдлаа.2

Клиникийн профессор цолоор:

  1. Р.Дулмаа – АНЭ-ийн Чанарын албаны дарга, их эмч
  2. Г.Дарьсүрэн – АНЭ-ийн дотрын тасгийн зөвлөх их эмч нар мэргэжлийн цол хүртлээ.

Шинэ зуунд Монгол Улсын эрүүл мэндийн салбар улам цэцэглэн хөгжиж, чадварлаг эмч, мэргэжилтнээр хангагдан, эрүүл мэндийн эмч, мэргэжилтэнг бэлтгэн сурган хүмүүжүүлдэг олон мянган зүтгэлтэн, эрдэмтэн багш нарын гавьяат үйлс, нэр алдар мөнхөд дурсагдаж, хүн зон маань эрүүл энх байх болтугай.5

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих