“ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙГ ЗУУНМОД СУМЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙГ ЗУУНМОД СУМЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

287

Зуунмод сумын “Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөл”-өөс “Гэр бүл хүүхэд бидний ирээдүй” сэдвийн дор зохион байгуулсан “Хуулиа дээдэлье” уралдаан  тэмцээнийг ЕБС-ийн  9-12 ангийн сурагчдын дунд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Хүүхэд залуучуудын ордонд” зохион байгууллаа.

Тэмцээнд “Хүмүүн цогцолбор” сургуулийн  “Энэрэл баг”, “Соёмбо баг”,  4 дүгээр сургуулийн “Сонголт”, 5 дугаар сургуулийн “Stars баг”-ийн нийт 20 хүүхэд оролцов.2

“Гэр бүл хүүхэд бидний ирээдүй” сэдэвт удирдамжийн дагуу зохион байгуулсан тус тэмцээнд  Тэргүүн байрт  “Энэрэл баг” Дэд байрт  “Сонголт”,   3 дугаар байрт  “Stars багууд шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагджээ.

Монгол улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд уралдаан тэмцээн зохион байгуулж 250 гаруй хүүхэд залуучуудад хууль тогтоомжийг сурталчилж ажилласан байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих