СЭРГЭЛЭН СУМ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

СЭРГЭЛЭН СУМ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛЭЭ

26

Сумын Засаг даргын 2017.02.13-ны өдрийн А\38 тоот захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг 2, 4 дүгээр саруудад 2 удаа зохион байгуулж, 4 дүгээр багийн нутаг “Таван хумст” гэх газар тариалангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж буй иргэн н.Алтанцэцэг, Прогресс Медиа Групп ХХК, Үлэмж горесерс ХХК, Канаан ХХК-уудад ЗДТГ-ын 4 дүгээр сарын 6-ны өдрийн 03\48 дугаартай албан тоотоор нийтийн их цэвэрлэгээнд оролцох тухай тоот хүргүүлж, нийтийн эдэлбэрийн газар болох Таван хумстын ар, Өгөөмөр, мөн  Нурамтын энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг “МАК” ХХК, “Мөнхийн баян гал” ХХК-тай хамтран  түрж цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хогийн цэгийн талбайг 1 га-аар багасгаж нийт 1450м3 ил задгай хог хаягдлыг түрж цэвэрлэлээ.Sergelen 2

Уг ажилд Прогресс Медиа Групп ХХК нь өөрийн эзэмшлийн 10га газрыг (нэгж талбарын дугаар: 18650280004854) болон ойролцоох 50м газрын хогийг түүж цэвэрлэж,  ЗДТГ-ын 16 албан хаагч, 4 албан байгууллага, 52 иргэн, 2 экскsergelen 1оватор, 1 howo, 1 портер машин ажиллаж хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл, шатахууны  зардалд сумын засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А\106 тоот хөрөнгө зарцуулах тухай захирамжаар ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс болох байгаль хамгаалах сангийн үлдэгдэл хөрөнгөөс 1,213,000 төгрөг зарцуулж, засаг даргын тамгын газраас баталсан хуваарийн дагуу айл өрхийн хог хаягдлыг ачиж хогийн цэгт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих