ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЧУУЛГА...

ЗҮҮН ХОЙД АЗИЙН БҮС НУТГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА НАРЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЯПОН УЛСЫН АКИТА ХОТОД БОЛЛОО

243

Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн ИТХ-ын дарга нарын нэгдсэн 8 дахь удаагийн чуулган Япон улсын Акита мужийн Акита хотод 2017 оны 4 дүгээр сарын 17-оос 4 дүгээр сарын 19 –ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн ЗХА-ийн орон, бүс нутгуудийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нарын 8 дахь удаагийн нэгдсэн чуулганд: Монгол Улсаас Төв аймаг, Япон улсаас Акита муж, Нийгата муж, Яамагата муж, Аомори муж, БНСУ –аас Өмнөд Канвон муж, өмнөд Чунчеоннам муж, БНХАУ –аас Жилинь мужийн Яаньбиань дүүрэг, ОХУ-аас Приморийн хязгаар , Владивосток хот, Кабаравск зэрэг улсууд оролцлоо.17951760_1844043112279858_5086196209127633851_n

Тус чуулганд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Энхбат хэлсэн үгэндээ:17990867_1844043105613192_7699690265523624628_nМанай аймаг зам тээвэр, харилцаа холбооны хувьд гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөл боломжтой юм. Өөрөөр хэлбэл Өмнөд Ази, Европыг холбосон Мянганы зам, Монгол Улсын дэд бүтцийн  хэвтээ болон босоо тэнхлэгийн авто зам, манай улсын хэмжээнд төдийгүй олон улсын анхаарлыг татаж буй Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга зэрэг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад хүрэх Мандалговь-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозам болон ачаа тээврийн төмөр зам манай аймгийн нутгаар дайран өнгөрдөг юм. Авто болон төмөр замын сүлжээ цаашид ч өргөжихөөр төлөвлөгдөж байна.

Мөн Монгол улсын Засгийн  газраас Япон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг болох Олон улсын нисэх онгоцны буудлын их бүтээн байгуулалтын ажил дуусаж улсын комисс хүлээн авах ажил хийгдэж байна. Энэхүү Олон улсын нисэх онгоцны буудал нь жилд 1.7 сая зорчигч хүлээн авах, 18100 удаагийн онгоц хөөргөх буулгах хүчин чадалтай бөгөөд аймгийн төвөөс 10 гаруй км-ийн зайд  оршиж байгаа тул манай аймгийн цаашдын хөгжил, тэр дундаа гадаад харилцаа, хамтын ажиллагааны хөгжилд чухал ач холбогдолтой болохыг онцолсон юм.

Манай Төв аймгийн хувьд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх боломж, нөхцөл илүү байгаа нь Монгол улсад ирж буй нийт жуулчдын 60 шахам хувь нь манай аймагт ирж, 80 хувь нь аймгийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрч байгаа, гадаадын жуулчдын   38 хувь нь байгалийн сайханд аялах, 26 хувь нь нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёлтой танилцах, 12 хувь нь дэлхийд ховор ан амьтан харах, 10 хувь нь түүхийн дурсгалт газрудаар аялал хийх сонирхолтой байдгаас харагдаж байгаа юм. Бид улс орноо эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа ч дэлхийд соёлын өвд бүртгэлтэй урлаг соёлоо, мөн аялал жуулчлалаа илүүтэй хөгжүүлж, эдийн засгаа сайжруулахад онцгой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Цаашид энэ их бүтээн байгуулалтыг дагасан эдийн засаг болон аялал жуулчлал, соёлын өвийн томоохон төсөл хөтөлбөрт хамтран ажиллах саналыг тавьсан юм.

2018 онд манай аймагт зохион байгуулагдах Зүүн Хойд Азийн орнуудын бүс нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга нарын 9 дэх удаагийн нэгдсэн чуулганыг амжилттай зохион байгуулахаа илэрхийллээ.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих