ТӨВ АЙМГИЙН ҮР ТАРИА ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЦЭЭЛ СУМАНД БОЛЖ БАЙНА

ТӨВ АЙМГИЙН ҮР ТАРИА ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН ЦЭЭЛ СУМАНД БОЛЖ БАЙНА

1167

Аймгийн хэмжээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, төрөөс газар тариалангийн салбарын хүрээнд баримталж байгаа бодлого зорилт, хөрс, цаг уурын амьсгалын өөрчлөлт, хаврын тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж болон хаврын тариалалтын ажилд зөвлөмж чиглэл өгөх зорилгоор Төв аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цээл сумын ЗДТГазар хамтран үр тариа үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг Цээл суманд зохион байгуулж байна. Үр тариа үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнөөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Ургамал хамгааллын хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлэл, зөвлөмж өгөх юм. Тус зөвлөгөөнд Аргалант, Архуст, Баяндэлгэр, Баянхангай, Баянцогт, Борнуур, Заамар, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл гэсэн 12 сумын удирдлагууд, газар тариалангийн мэргэжилтэн, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч нийт 120 хүн оролцож байна.

12

13 14

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих