“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН “-Ы ХҮРЭЭНД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН “-Ы ХҮРЭЭНД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

157

“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян “-ны хүрээнд ХАБЭА-н хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “үзүүлэх сургалт”-ыг Зуунмод сумын Солонго цогцолборт 4 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг аргахэмжээг Төв аймгийн ХАБЭА-н салбар зөвлөл, ХХҮГ, УБЦТС-ТӨХК–ийн Зуунмод түгээх төв, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран зохион байгуулж, аймгийн төрийн болон төрийн бус байгууллага ААН, уул уурхайн ХХК-ны удирдлага, ХАБЭА хариуцсан мэргэжилтнүүд, нийт 100 гаруй иргэн оролцсон байна. Сургалтын үеэр УБЦТС-ТӨХК–ийн Зуунмод түгээх төв, Зуунмод хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж, гарын авлага, багаж, тоног төхөөрөмжийг иргэдэд танилцуулж, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө өглөө.
Үзүүлэх сургалтын үеэр “Зөв хандлагаас зөв ажил” видео сургалт, “Аюул эрсдэл гаргах үр дагавар, хандлага” сэдвээр ХАБЭАХБ инженер Г.Ганболд илтгэл лекц танилцуулж, мөн оролцогчдын дунд АХА тэмцээн зохион байгуулагдав. АХА тэмцээнд Зуунмод сумын МСҮТ-ийн багш Э.Очирхүү 1-р байр, аймгийн нэгдсэн эмнэлгийн уламжлал, сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Буджаргал 2-р байр эзэллээ5acef2e022-122

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих