ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ – 2017” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ХҮҮХДИЙН УРЛАГИЙН “ЯРГУЙ – 2017” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

553

Хүүхэд багачуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, тэднийг олон нийтэд таниулах, авьяасыг нь түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хүүхдийн урлагийн “Яргуй – 2017 ” наадмыг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулах гэж байна.

Нэг. Наадмын зорилго

Сурагчдад гоо зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгож, тэдний авьяас чадварт тулгуурлан хүүхэд нэг бүрийг урлагийн аль нэг төрлөөр анги, сургууль, хамт олноор нь хөгжих боломжийг бүрдүүлнэ.

Хоёр. Хамрах хүрээ

  • Сургуулийн өмнөх боловсрол /цэцэрлэгийн нас/
  • Ерөнхий боловсролын сургууль гэсэн 2 ангиллаар явагдана.

Гурав. Бүртгэл

  • 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 09:00 – 18:00 хооронд бүртгэнэ.

/Бүртгүүлэхээр ирэхдээ сурагчийн хувийн хэрэг, төрсний гэрчилгээ, эцэг, эхийн зөвшөөрлийн маягтыг заавал авч ирнэ. Авч ирээгүй тохиолдолд бүртгэхгүй/

Дөрөв. Наадмын төрөл

Сургуулийн өмнөх боловсрол:

  1. Гоцлол дуу – Төрөл: Хүүхдийн дуу
  2. Хамтлаг бүжиг /хүүхдийн тоо 8 буюу 4 хос/
  • 1-р шат /Монгол ардын бүжиг/
  • 2-р шат /зохиомжит бүжиг/

Ерөнхий боловсролын сургууль:

  1. Гоцлол дуу – Төрөлд:

/ Насны ангилал 1-5, 6-12-р анги/

  • 1-р шат /Монгол ардын дуу/
  • 2-р шат /Нийтийн дуу/

Тайлбар:

  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын насны онцлогт тохирсон Монгол ардын дуу болон нийтийн дууг сонгож дуулуулах
  • Хүүхдийн хоолойны цар хүрээ, өнгөнд тохируулан дууныхаа понограмм, бичлэгийг хийлгэх, чанарын шаардлагыг хангасан байх
  • Хувцаслалт, тайзны соёлд онцгой анхаарах, ардын дууны төрөлд оролцохдоо үндэстэн ястны ялгаа, хэв маяг, өв соёл, дуулах дэг, үндэсний хувцас хэрэглэлийн уламжлалт ёс заншлыг алдагдуулахгүйгээр нарийн сонгож хэрэглэх

 Гоцлол хөгжим – Төрөлд:

  • Үндэсний хөгжмийн төрлүүдээс сонгож тоглоно /тоглох зохиол чөлөөтэй, сургуулийн бүх нас/

Тайлбар:

  • Тоглох зохиолын ард эгшиглэх аяны дуугаралт, сонголтыг зөв нийцүүлэх
  • Хөгжмийн зэмсгийг тоглохын өмнө тоглоход бэлэн болгож хөглөсөн байх
  • Тоглох зохиолоо тухайн хөгжмийн зэмсэгтээ тааруулж зөв сонгох, сонсголонтой зөв, уран яруу тоглох арга барилд сайтар суралцах
  •  Хамтлаг бүжиг – Төрөлд:
  • 1-р шат /Монгол ардын бүжиг/
  • 2-р шат /зохиомжит бүжиг/

Хамтлаг бүжгийн хүүхдийн тоо 8-10 буюу 4-5 хос байна.

Тайлбар:

  • Хамтлагууд зөвхөн удирдамжинд заасан бүжгүүдээр оролцоно.
  • Тухайн сонгосон бүжгийг дэглээчийн үндсэн дэг, хөдөлгөөн, хөгжим хэмнэлд ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр найруулан тавина.
  • Дээрх хоёр бүжгийн үндсэн хувцас хэрэглэгдэхүүний утга санааг алдагдуулалгүй тоглолтын хувцас, бүжгийн урлагийн дэг, тайзны соёлыг сахин оролцоно уу.
  1. Язгуур урлагийн хамтлаг – Төрөлд:
  • 1-р шат /Монгол бүтээлүүдээс/
  • 2-р шат /Гадаадын бүтээлүүдээс/

Хамтлагын бүрэлдэхүүний тоо –2-6.

Тайлбар:

  • Хөөмий, исгэрээ, хархираа, төмөр хуур, зэрэг үндэсний өв соёлыг харуулсан төрлүүдээр гоцлоно.
  • Хамтлагийн хувцас, хөгжмийн зэмсэг нь тухайн төрөлдөө тохирсон хэв шинжийг харуулсан байна.

Тав. Хугацаа

Хүүхдийн урлагийн Яргуй – 2017 наадмыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулна.

Жич: Наадамд оролцох хүүхдүүдийн ирэх буцах унаа болон хоолны зардлыг тухайн сум орон нутаг хариуцна. Наадамд оролцох хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах, эцэг эхийн зөвшөөрлийн маягтыг бөглүүлж,  бэлтгэл ажлуудыг сайтар хангуулж амжилттай оролцоход нь сургууль, цэцэрлэгүүдийн удирдлага дэмжиж ажиллана уу. Хамтлагаар оролцох сурагчдын тоог удирдамжинд зааснаас хэтрүүлэхгүй бөгөөд хувцас хэрэглэл, понограмм  бичлэгийг шаардлага хангах түвшинд бэлтгэж ирэхийг анхаарна уу.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих