ТӨВ АЙМГИЙН БОАЖГ-ААС СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТӨВ АЙМГИЙН БОАЖГ-ААС СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

1575

Төв аймгийн байгаль орчны салбарын албан хаагчдын нэгдсэн сургалт семинарыг жил бүр уламжлалтай. Энэ удаагийн сургалтыг 3 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд аймгийн ЗДТГазарт зохион байгуулж 26 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, сум дундын ойн ангийн дарга мэргэжилтэн нийт 68 албан хаагчдыг хамруулж БОНХАЖЯамны  Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Энхтайван, Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн  Х.Сэвжидмаа, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга М.Энхжаргал, ахлах мэргэжилтэн Б.Бямбадарга, Туул голын Сав газрын захиргааны хяналт үнэлгээний хэлтсийн дарга Оюунболд, ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Умард говийн гүвээт, халхын дундад талын сав газрын захиргааний дарга Д. Жаргалцэнгэл, мэргэжилтэн Н.Батбаяр, мөн Төв аймгийн БОАЖГазрын дарга мэргэжилтнүүд оролцож мэргэжил аргазүйн зөвлөмж өгч санал солилцлоо.CO7B5546

Энэ удаагийн сургалт семинар БОАЖЯам үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн жил тохиож байгаагаараа онцлог ач холбогдолтой болжээ. Уг семинарыг хууль, дүрэм, журам, стандарт, орон нутгийн бодлого шийдвэрийг нэг мөр ойлгон, нэг мөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн амжилттай зохион байгууллаа.CO7B5414

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих