ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

356

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшилд байгаа бүх төрлийн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, техникийн хяналтын үзлэг, төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/147 дугаар захирамжаар, Авто тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл тооллого явуулах, албан татвар, төлбөр хураах, техникийн хяналтын үзлэг зохион байгуулах  ажлын хэсэг, сумдад ажиллах хуваарийг  баталлаа.

Өнөөдөр ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар  ажлын хэсгийг хуралдуулж холбогдох үүрэг даалгавар өгч ажиллаа.

Техникийн хяналтын үзлэг нь 03 дугаар сарын 20-ны өдөр  Баянчандмань сумаас эхэлж, 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл батлагдсан хуваарийн дагуу 27 суманд ажиллана.DSC_4764

Иймд тээврийн хэрэгслийн эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшилд буй тээврийн хэрэгслийн албан татвар, хураамжийг хуулийн хугацаанд төлж, техникийн хяналтын үзлэгт хамруулна уу.DSC_4767

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих