ЛҮН СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙГАА “АЛБАН ТУШААЛТНЫ АЖЛЫН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ”...

ЛҮН СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙГАА “АЛБАН ТУШААЛТНЫ АЖЛЫН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ” БАЙГУУЛЛАА

272

Төв аймаг дах төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2017 оныг  “Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Лүн сумын удирдлагууд урианы жилийн ажлыг сумандаа нээлээ. Нээлтийн арга хэмжээнд төсвийн 5 байгууллагын 118 төрийн албан хаагч  41 иргэн оролцов.DSC_0264

Лүн сумын ЗДТГ-аас төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг сайжруулах зорилгоор төрийн бүх албан хаагчидтай “Албан тушаалтны ажлын хариуцлагын гэрээ” байгууллаа. Мөн уг гэрээг хэрэгжүүлэх хэлбэр болох “Албан тушаалтны хариуцлагын тасалбар”-ыг боловсруулан гаргаж төсвийн байгууллагын дарга нарт хэрэгжүүлэх үүрэг өгөв.

DSC_0281

Мөн төсвийн байгууллагын дарга, төсвийн шууд захирагч, төсвийн нягтлан бодогч нар аймгийн Засаг даргын “Батламж” гэрээнд гарын үсэг зурав.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих