“НАМРЫН ӨНГӨ” ҮЗЭСГЭЛЭН

“НАМРЫН ӨНГӨ” ҮЗЭСГЭЛЭН

233

МУЭ-ийн гишүүн зураач Л.Оргилболд нь 1984 онд Төв аймгийн Заамар суманд төрсөн. Уран бүтээлийн гараагаа 2002 оноос 2006 он хүртэл МУБИС-ийн ДУТС-ийн дундыг төгсөн өдгөө 11 жил уран бүтээлээ тасралтгүй туурвисаар ирсэн билээ.22

“Намрын өнгө” үзэсгэлэн түүний бие даасан 6 дахь үзэсгэлэн 2017 оны 2 сарын 3-10-ны хооронд болж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд МУЭ-ийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, Заамар сумы ИТХ-ийн дарга Ш.Галбадрах Заамар сумын засаг дарга Б.Самбуу, Удирдах зөвлөлийн гишүүн С.Дагвадорж, Г.Дунбүрээ, дуучин Мөнгөншагай, морин хуурч Сүхбаатар нар оролцлоо.

  Л.Оргилболд намар цагийг үндсэн сэдвээ болгон өөрийн өнцгөөс харуулахыг хичээсэн. Үзэсгэлэнд тосон будаг, пастил, акрилка зэрэг техник ашиглан хийсэн бүтээлүүд тавигдсан. Пастилаар хийсэн ажлууд нь 2 төрлийн аргачлалаар бүтээсэн, тэр пастилаар 2012 оны үзэсгэлэнгээ гаргаж байна.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих