Танилцуулга

Танилцуулга

1691

Байрлал

Төв аймаг Монгол улсын дорнод төв хэсэгт 74,042.37 км² газар эзлэн оршдог. Дундаа Улаанбаатар нийслэлийг хүрээлж, бусад талаараа Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ зургаан аймагтай хиллэнэ.

Газрын тогтоц

Далайн түвшнээс дээш дунджаар 1200-1500 м өргөгдсөн. Хэнтийн нуруу, Заамарын нуруу, Зоргол хайрхан, Хустайн нуруу зэрэг уулархаг гадаргуутай. Асралт хайрхан (2800 м), Богд хан, Батхаан зэрэг уулс бий.

Нутаг дэвсгэрийн 16.4 хувийг ой мод, 36.5 хувийг хээрийн бүс эзэлдэг.

Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорно Монголын талархаг мужид багтана.

Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

Ус мөрөн

Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.

Амьтан ургамал

Сэлбэ голын эхэн. Майхан толгой

Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ.

Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.

Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.

Хүн ам зүй

Хүн амын тоо, сумаар. 2010 он.

Төв аймаг 2010 онд 83,838 мянган оршин суугчтай байсан бол 2014 онд 90,049 хүнтэй болсон.

Аймгийн хүн амын тоон цуваа. 1941-2014 он[3]
1941 1950 1961 1970 1980 1990 1992 он 2000 2010 2014
66,248 ▼ 49,106 ▲ 53,619 ▲ 64,972 ▲ 79,680 ▲ 103,943 ▲ 112,855 ▼ 99,268 ▼ 83,838 ▲ 90,049

Аймгийн төв Зуунмод хот буюу Зуунмод сум 13339 хүнтэй, Батсүмбэр (6913), Заамар (6568) сум харьцангуй олон хүнтэй бол Аргалант (1371), Баянцагаан (1401) харьцангуй цөөн оршин суугчтай байна.

Хүн амын 16 хувь хот газар (Зуунмод), 84 хувь хөдөө амьдардаг. Бичиг үсэг мэддэг — 97.5 хувь.

Ард түмэн

Төв аймгийн хүн ардын 99.8 хувь Монгол улсын иргэн, 98.2 хувь монгол үндэстэн, 94.2 хувь халх ястан байна.

Монгол хэлээр хэлэлцэнэ. Дийлэнх олонх нь буддын шашин, тодруулвал шарын шашин шүтдэг.

Төв аймгийн ард түмэн (1989, 2000 оны тооллого)
Яс үндэс Хүн ам
1989 тоол.
Эзлэх хувь
1989 тоол.
Хүн ам
2000 тоол.
Эзлэх хувь
2000 тоол.
Халх ястан 94,773 94.6% 93,604 94.2%
Хасаг үндэстэн 2,167 2.2% 1,065 1.1%
Буриад ястан 590 0.6% 856 0.9%
Дөрвөд ястан 727 0.7% 770 0.8%
Баяд ястан 317 0.3% 745 0.8%
Урианхай ястан 420 0.4% 524 0.5%
Тува ястан 269 0.23% 500 0.5%
Захчин ястан 160 0.2% 202 0.2%
Өөлд ястан 61 0.1% 171 0.2%
Бусад ястан 420 0.4% 614 0.6%
Гадаадын иргэн 179 0.2% 217 0.2%
Нийт хүн ам 100,088 100% 99,266 100%

Нутгийн хуваарь

Газрын зураг

Нутгийн хуваарь

Төв аймаг дараах 27 сум, цааш 97 баг болж хуваагдана.

Сумын нэр
(хотыг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцоо Талбай
(км²)
2000 2005 2011
1 Алтанбулаг 4 3,452 3,144 2,996 5.9 мян.
2 Аргалант 2 1,929 1,881 1,577 1.6 мян.
3 Архуст 2 829 1,563 1,236 5.9 мян.
4 Батсүмбэр 4 6,534 6,310 6,789 2.5 мян.
5 Баян 3 2,309 2,064 2,002 2905
6 Баяндэлгэр 2 1,801 1,173 1,321 2.2 мян.
7 Баянжаргалан 3 1,786 1,573 1,531 2376
8 Баян-Өнжүүл 3 2,771 2,539 2,088 4.0 мян.
9 Баянхангай 2 1,634 1,524 1,406 1.0 мян.
10 Баянцагаан 5 2,787 2,349 1,801 6.2 мян.
11 Баянцогт 3 2,323 1,928 1,820 1.5 мян.
12 Баянчандмань 3 3,243 3,286 3,783 0.6 мян.
13 Борнуур 4 4,288 4,480 4,854
14 Бүрэн 5 3,685 3,266 3,012 3.75 мян.
15 Дэлгэрхаан 3 2,438 1,993 1,663 2.2 мян.
16 Жаргалант 4 5,921 5,740 6,296 2.1 мян.
17 Заамар 4 6,053 5,923 5,280 2.9 мян.
18 Зуунмод 6 14,771 14,692 15,277
19 Лүн 3 3,765 2,572 2,609 2.6 мян.
20 Мөнгөнморьт 3 2,174 1,909 2,065
21 Өндөрширээт 4 2,553 1,893 1,833 2.8 мян.
22 Сүмбэр 2 1,980 1,581 1,740 0.36 мян.
23 Сэргэлэн 5 2,233 1,816 2,016 3.7 мян.
24 Угтаалцайдам 3 3,389 2,400 2,527 1.5 мян.
25 Цээл 5 3530 2444 2508 1.6 мян.
26 Эрдэнэ 5 3345 3442 3736 8.0 мян.
27 Эрдэнэсант 5 5605 5006 4511 3.1 мян.
Аймгийн дүн 97 98,362 88,491 88,277 74,042

м, 1227 арваныг багтаав байв.

1931 онд аймгийн нэрийг «Төв» хэмээв. Төв аймгаас үе үе сумыг хөрш аймгуудад таслан өгч байсан бөгөөд 1933 онд 36 сум, 312 багтай байсан бол дараа 1944 болоход 22 сумтай үлджээ.

1931-ээс 1942 оныг хүртэл засаг захиргааны төв нь Улаанбаатарт байсан ба 1942 онд Богд хан уулын өвөр Зуун модны ам, Манзушир хутагтын сүмийн хажуу дахь сэрүүн дэнжэд шилжүүлэн гэр барьжээ. 1966 оноос Зуунмод хотын зэрэг авчээ.

1992 оноос хойш Төв аймаг 27 сумтай байна. Үүнд энгийнээр Зуунмод хот буюу засаг захиргааны нэрээр Зуунмод сум багтаж байгаа.

Аймгийн дарга

Төв аймгийн даргаар дараах хүмүүс ажиллаж байв:

  1. Дархан чин ван Пунцагдорж (1923-1924)
  2. Нагнаадоржийн Санжаажамц (1924-1932)
  3. Годонгийн Шагдар (1932-1934)
  4. Жадамбын Цэрэннадмид (1935-1938)
  5. Дольсүрэнгийн Өлзийт (1938-1940)
  6. Сономпилын Бямбаа (1940-1942)
  7. Пунцагийн Лувсангомбо (1942-1944)
  8. Цэвээний Гомбосүрэн (1944-1945)
  9. Чимэдбалжирын Адъяа (1945-1946)
  10. Цагааны Ёндонжамц (1946-1947)
  11. Сэдэдийн Түвдэн (1947-1951)

Аймгийн төв — Зуунмод хот

12. Зандраагийн Жамъяандампил (1951-1952)
13. Жүгдэрийн Чойдог (1952-1954)
14. Янживын Бадамжав (1954-1959)
15. Цэнджавын Жамсран (1959-1974)
16. Човдоронгийн Дашдэмбэрэл (1974-1985)
17. Жамбын Гомбожав (1985-1991)
18. Сандагийн Гончиг (1991-1996)
— Пүрэвдоржийн Цэрэн /үүрэг./ (1996-1997)
20. Цэгмэдийн Батболд (1997-2000)
21. Мондооны Мэндбилэг (2000-2004)
22. Цэдэвдоржийн Энхбат (2004-2012)
23. Доржийн Баярбат (2012 -2016 )

24. Жигжидийн Батжаргал (2016-)

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих