Засаг даргын Тамгын газар

Засаг даргын Тамгын газар

961

ЗОРИЛГО:

 

Монгол улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль,  Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, захирамж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний Тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх, бодлогын хэлтэс, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлаг, сум багийн ажлыг уялдуулан оновчтой бодлого зохицуулалтаар хангах замаар аймгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, улмаар төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж төрийн үйлчилгээг чанартай шуурхай хүргэхэд чиглэгдэнэ.

 БҮТЭЦ:

Төрийн захиргаа,удирдлагынхэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Хууль зүйн хэлтэс /Архивынтасагтай/ гэсэн бодлогын 5 хэлтэс, Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасаг, Цэргийн штабтай.

Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд:

–          Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Усцагуур, орчны шинжилгээний албатай/, Биеийн тамир спортын газар, Боловсрол соёлын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Онцгойбайдлын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Статистикийн хэлтэс, Татварын хэлтэс, Тээвэр, автозамын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Хүүхдийн төлөө хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар /Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх тасагтай/ гэсэн 19 агентлагтай.

Бараа бүтээгдэхүүн худалдан авах журмаар ажиллах Үйлчилгээний албатай. Тамгын газрын харъяанд аж ахуйн тооцоон дээр ажиллаж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх туслах аж ахуй болон олон нийтийн интернэт мэдээллийн төвтэй.

 УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

–          Тамгын газрыг аймгийн Засаг даргын томилсон Тамгын газрын дарга Ерөнхий менежер удирдана.

–          Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын оронтоо, цалингийн санг аймгийн ЗДТГ-ын дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах хэлтэс, албаны орон тооны хязгаар, цалин хөлсийг аймгийн Засаг дарга тус тус тогтооно.

–          Засаг даргын үндэслэлтэй шийдвэр гаргах зорилгоор Засаг даргын орлогч, хэлтэс, агентлагуудын дарга нарыг оролцуулсан Засаг даргын зөвлөлийг аймгийн Засаг дарга томилно. Түүний үйл ажиллагааг Засаг даргынТамгын газар зохицуулна.

–          Засаг даргынТамгын газар нь бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагааны стратегийн болон ойрын жилүүдийн зорилтыг тодорхойлсон үйл ажиллагааны хэтийн /стратегибизнесийн/ төлөвлөгөөтэй ажиллана. Мөн Монгол Улсын Засгийн газар, яам, агентлагуудтай ажлаа уялдуулан зохицуулна.

–          Үйл ажиллагаандаа Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын захирамж, үйл ажиллагааны хөтөлбөр, ИТХ, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанаас баталсан хүчин төгөлдөр шийдвэрүүдийг мөрдлөг болгоно.

–          Тамгын газар нь аймгийн ИТХ-д үйлчилнэ.

–          Хэлтэс, агентлагуудад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, ажилүүргийнхуваарь, бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ түүнтэй холбогдон гарах эрхзүйн зохицуулалтыг тухай бүр хийнэ.

–          Тамгын газар нь бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авч болно.

 

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:

–          Аймгийн эдийн засгийн чадавхи, нийгмийн салбарын хөгжлийг ахиулахад Тамгын газрын хэлтэс, агентлагуудыг оновчтой бодлого зохицуулалтаар ханган, тэдний ажлыг тодорхой үзүүлэлтээр үнэлж, дүгнэх

–          Аймаг, орон нутагт тулгарч байгаа ажил, асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Тамгын газрын хэлтэс, агентлагуудын саналыг судалсны үндсэн дээр Тамгын газрын жил, улирлын төлөвлөгөөг боловсруулан, аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулж батлуулан, түүний гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийх

–          Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал, жилээр гаргаж, аймгийн ИТХ болон Засаг даргад тогтмол тайлагнах

–          Монгол улсын хууль тогтоомж, захирамж, тэмдэглэл, албан даалгавар зэрэг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн акт, шийдвэрүүдийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж үр дүнг хугацаанд нь тооцох

–          Аймаг, суманд төрийн албаны стандартыг нарийн чанд сахиулж, аймаг, сум, багаас гаргадаг мэдээ судалгаа, тайланд дүн шинжилгээ хийж, нэгтгэн, аймгийн Засаг даргад танилцуулан,Монгол Улсын Засгийн газар болон холбогдох яам, агентлагт хугацаанд нь хүргүүлэх

–          Захиргааны удирдлага, иргэдэд үзүүлж буй захиргааны үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор иргэдэд төрийн үйлчилгээг сурталчлах, тэдний санал бодлыг сонсч,бодлогын баримт бичигт тусгаж ажиллах

–          Төр, засгийн бодлого шийдвэрийг орон нутагт яаралтай хүргэж, иргэдийн эрэлт хүсэлт, санал гомдлыг хууль зүйн дагуу барагдуулж хариу өгөх

–          Сумдын Засаг даргын Тамгын газар, багийн ажилд тогтмол үзлэг шалгалт явуулж, мэргэжил  аргазүйн зөвлөгөө, зааварчилга өгч, үр дүнг Засаг даргын зөвлөлд илтгэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулах

–          Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг үндэслэн, хууль зүйд нийцүүлж, аймаг, сумын Засаг даргын Тамгын газарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийх, ажлын байрны тодорхойлолт боловсруулах, төрийн захиргааны албан хаагчдыг төрийн албаны мэргэжлийн шалгалтад оруулж,сонгон шалгаруулж томилох, тэднийг давтан сургах, мэргэжлийг дээшлүүлэх ажилд нь үнэлэлт өгөх ажил зохион байгуулах

–          Аймаг, сумын ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн сургалтын болон ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэл боловсруулж мөрдөх

–          Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнуулах болон аймгийн Засаг даргын шагналаар шагнагдах хүмүүсийн материалыг судлан, боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх, гачигдалтай иргэдэд тусламж, тэтгэмж олгуулах санал боловсруулж, аймгийн Засаг даргад танилцуулах

–          Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны бэлтгэл хангуулж, хурлаар хэлэлцэх асуудлын төслийг хянаж, урьдчилан /ажлын 2 хоногийн өмнө/ аймгийн Засаг даргад танилцуулсны дараа зөвлөлийн гишүүдэд тараах, холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг тусган, шийдвэр, захирамжийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх

–          Тамгын газар нь аймгийн ИТХ-д үйлчлэхдээ тухайн хурлын хүчин төгөлдөр шийдвэрийг хэрэгжүүлэх, хурлын бэлтгэл ажлыг хангаж, шаардлагатай мэдээлэл, судалгаа, тайлангаар хангах

–          Тамгын газар нь аймгийн ИТХ, Засаг даргын бодлогын хүрээнд аймгийн гадаад харилцааны асуудлыг хариуцах, аливаа улс, муж, аймагтай тогтоосон найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэх, бусад хэлтэс, агентлаг, сумдын гадаад харилцааг уялдуулан зохицуулах

–          Харьяа хэлтэс, агентлагуудын дүрэм, хөдөлмөрийн дотоод журмыг Төрийн албаны болон Хөдөлмөрийн хууль, ЗДТГ-ын дүрэмтэй уялдуулан боловсруулж, мөрдүүлж, түүний хэрэгжилтэнд хяналт тавих

–          Аймаг, сумын төрийн захиргааны байгууллагын бүтэц, албан тушаалын орон тоо, төсөв, цалингийн сан, төрийн албан тушаалын ангилал зэрэглэл, зэрэг дэв, төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээ, нэмэгдлийг тогтоож, төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгах үүрэг хүлээх

–          Тамгын газар нь аймаг, сумын хэмжээнд үндэсний баяр наадам болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслол, гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийг хүлээн авах, төрийн албаны ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг уламжлалт зан заншил, сонгодог ёсны дагуу зохион байгуулах зорилгоор аймгийн Ёслол хүндэтгэлийн журамтай ажиллах

–          Байгууллагын дотоод соёл дэг журмыг чанд сахиулах зорилгоор хөдөлмөрийн дотоод журамтай байх

–          Архивын хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлсэн байгууллагын архивтай байх

–          Хэлтэс, агентлаг, ТББ, аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийн хуульзүйн үндэслэлийг хянаж, зөрчлийг арилгуулах

–          Харьяа өндөр настан, ахмадуудтай ажиллах асуудлыг тогтмол болгох, тэдэнд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх зорилгоор Тамгын газар дэргэдээ орон тооны бус ахмадын зөвлөлтэй байх

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих