БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНД 18 БАГИЙН 160 ГАРУЙ ХАРВААЧ ОРОЛЦЛОО

БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНД 18 БАГИЙН 160 ГАРУЙ ХАРВААЧ ОРОЛЦЛОО

18

Өвөг дээдсээс уламжлан өвлөгдөж, өдгөө Юнескогийн соёлын өвийн нэгээр бүртгэгдсэн Шагайн харваа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Төв аймаг байгуулагдсаны 96 жилийн ойн шагайн харвааны тэмцээнд МУ-ы үлэмж дархан мэргэн 2, МУ-ын гарамгай мэргэн 2, МУ-ын хошой мэргэн 4, МУ-ын мэргэн 5, Аймгийн харьшгүй мэргэн 1, гоц мэргэн 33, аймгийн мэргэн 2 оролцсон юм. Нийт 18 багийн 160 гаруй харваач оролцсоноос багийн харвааны төрөлд тэргүүн байрыг Ц.Гүнсэндорж ахлагчтай “Баян NCD” баг, 2 дугаар байрыг Б.Мөнхзориг ахлагчтай Заамар сумын баг эзэлсэн бол 3 дугаар байрыг аймгийн гоц мэргэн А.Ганхуяг ахлагчтай “Монгол туургатан театр”-ын баг эзэллээ.
Хүүхдийн цуваа харвааны тэргүүн байрт Зуунмод сумын харваач Г.Азбилэг, 2 дугаар байрт Цээл сумын харваач С.Бүрэнбаатар, 3 дугаар байрт Зуунмод сумын Э.Энх-Энэрэл шалгарсан байна. Харин насанд хүрэгчдийн цуваа харвааны төрөлд тэргүүн байрыг Заамар сумын харваач, аймгийн гарамгай мэргэн Б.Цэвэгсүрэн, 2 дугаар байрыг Аргалант сумын харваач П.Пүрэвцэрэн, 3 дугаар байрыг Эрдэнэсант сумын харваач Ү.Төрмөнх нар эзэлсэн юм.

ХУВААЛЦАХ