БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 110 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО

БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 110 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО

29

Төв аймгийн баяр наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэй 80 гаруй харваач, эмэгтэй 30 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдээс тэргүүн байрт Төв аймгийн Зуунмод сумын харваач, спортын мастер Э.Цогбаяр, 2 дугаар Өмнөговь аймгийн Манлай сумын харваач Спортын мастер Б.Мэндбаяр, 3 дугаар байрт Баян-Өлгийн аймгийн Буянт сумын “Цогт-Алтай клуб”-ын харваач, Спортын мастер Д.Алтангэрэл нар шалгарсан бол эмэгтэйчүүдээс Өмнөговь аймгийн харъяат, Монгол улсын гоц мэргэн харваач О.Чинзүрх, Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат, Багануур дүүрэг “Уурхайчин” багийн харваач аймгийн мэргэн спортын мастер М.Мөнхцэцэг, Булган аймаг Бүрэг хангай сумын харъяат, “Петровис” багийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Б.Баярцэцэг нар тэргүүллээ.
Энэ жилийн баяр наадмын Үндэсний сурын харваанд өсвөрийн 26 харваач цэц мэргэнээ сорьсноос эрэгтэйчүүдийн харваанд УБ хотын “Хилчин спорт хороо”-ны харваач Б.Мөнхжин, эмэгтэйчүүдийн харваанд Төв аймгийн “Зуун мэргэн холбоо”-ны харваач Н.Ариун-Эрдэнэ нар тэргүүлсэн юм.

ХУВААЛЦАХ