ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН ИРГЭДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН ИРГЭДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

39

Монгол улсын тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар зарлигаар Төв аймгийн хэмжээнд 68 иргэн шагнагдсан бөгөөд Зуунмод сумын иргэдийн шагналыг өнөөдөр гардуулан өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд оролцсон юм.

“Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор:

  1. Балдангийн Чойжамц /аймгийн ЗДТГ-ын ахмад ажилтан, ахмад настан/
  2. Тамарагийн Болдбаатар /Зуунмод сумын V багийн иргэн/

“Алтан гадас одон”-оор:

  1. Отгоны Авирмэд /Зуунмод сумын “Түшигт богд хан” ХХК-ний оёдолчин/
  2. Шагдарсүрэнгийн Бямбаа /Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ны ахмад настан/
  3. Хоржилоогийн Билгүүн /Угтаалцайдам сумын ахмад настан/
  4. Дагвадоржийн Ганхуяг /Зуунмод сумын VI багийн иргэн/
  5. Нанзадын Ганболд /Бүрэн сум дахь Улсын нөөцийн нярав/
  6. Дандгайн Замбага /Зуунмод сумын “Дэгдээхэй” цэцэрлэгийн эмч/
  7. Дамбын Мандахцэцэг /Зуунмод сумын II багийн ахмад настан/
  8. Гэлэнхүүгийн Отгонхүү /Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ний инженер/
  9. Цэрэндоржийн Саранхүү /Зуунмод сумын ахмад настан/
  10. Равжирын Сундуйжав /Зуунмод сумын II багийн ахмад настан/

“Хөдөлмөрийн Хүндэт медаль”-иар:

  1. Сүхийн Бямба /Зуунмод сумын I багийн ахмад настан/
  2. Балганжавын Долгоржав /Зуунмод сумын II багийн иргэн/
  3. Чадраабалын Ичинноров /Зуунмод сумын II багийн иргэн/
  4. Лувсанхайдавын Мияасүрэн /аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч/
  5. Алтангэрэлийн Баянжаргал /Зуунмод сумын I багийн иргэн/ нар тус тус шагнагдлаа.

Дашрамд дурьдахад аймгийн хэмжээнд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 5, “Алтангадас одон”-оор 39, “Хөдөлмөрийн Хүндэт медаль”-иар 24, нийт 68 иргэнийг шагнажээ.

ХУВААЛЦАХ