НААДАМ-2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НААДАМ-2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

96

Аймгийн Засаг даргын захирамжаар Үндэсний болон аймгийн баяр наадмыг угтсан “Наадам-2019” үзэсгэлэн худалдааг Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд 16 сумын 74 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч аж ахуйн нэгж, иргэдийн 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдсан юм. Төв сайхан нутгийнхаа нэрийн хуудас болсон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ /сүү, цагаан идээ, төмс, хүнсний ногоо, мах, сур, суран эдлэл, дээл, гутал, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл гэх мэт/ нэмэлт өртөггүйгээр, үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авалт хийж байгаа нь үзэсгэлэн худалдааны давуу тал, онцлог гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан бол иргэдийн хувьд үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, нутгийнхаа эрүүл хүнс, чанартай барааг нэмэлт өртөггүйгээр худалдан авч байгаадаа сэтгэл хангалуун байгаа талаар ярьж байлаа.

ХУВААЛЦАХ