ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЗАЛУУ ХАРВААЧДЫН ТЭМЦЭЭНД 250...

ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЗАЛУУ ХАРВААЧДЫН ТЭМЦЭЭНД 250 ГАРУЙ ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЖ БАЙНА

70

Төв аймгийн Баянжаргалан сумын харъяат, Монгол улсын мэргэн, спортын мастер Д.Өлзийбат агсны нэрэмжит Үндэсий их сурын 2019 оны аварга шалгаруулах залуу харваачдын тэмцээнийг Төв аймгийн Зуунмод сумын “Соёл амралтын хүрээлэн”-д зохион байгуулж, нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Төв аймгийн  Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг болон Үндэсний сурын холбооны тэргүүлэгч Б.Хүрэлбаатар, Үндэсний сурын спортын мастер Ө.Лхагважав нар оролцсон юм. Төв аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын Үндэсний сурын холбоо, “Өлзий мэргэн” сурын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд 21 аймгийн 28 багийн 250 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна. Анх 2011 онд Залуу харваачдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2016 оноос Төв аймгийн Баянжаргалан сумын харъяат, Монгол улсын мэргэн, спортын мастер Д.Өлзийбат агсны нэрэмжит тэмцээн болгожээ. Үндэсний их сурын улсын аварга шалгаруулах залуу харваачдын тэмцээн нь Үндэсний их баяр наадмын өмнөх томоохон сорил болдог тухай зохион байгуулагчид хэлж байлаа.

ХУВААЛЦАХ