ОРХОН АЙМАГТ “ХЭМЖИЛЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

ОРХОН АЙМАГТ “ХЭМЖИЛЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

24

Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийн оролцогч талуудад мэдээлэл түгээх” семинар  2019 оны 06-р сарын 27-28-ны өдрүүдэд Орхон аймагт боллоо.

Энэхүү семинарт  Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжилзүйн газар,  Эрчим хүчний яам, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Булган, Төв аймгуудын Стандарт, хэмжилзүйн хэлтэс болон Эрчим хүчний салбарын төлөөллүүд оролцон дээрх төслийн танилцуулга, “Хэмжилзүйн тухай хууль”, стандартчиллын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчин зэрэг сэвдүүдийн талаарх илтгэл  мэдээллийг авч, хуулийг хэрэгжүүлэх талаарх мэдээллээр хангагдсан.

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн хамт тус үйл ажиллагаанд оролцон холбогдох мэдээллээр хангагдан туршлага  судаллаа.

Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2019 оны 06 сарын 29-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.

ХУВААЛЦАХ