ZUUNMOD CUP 2019 ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 5 БАГ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

ZUUNMOD CUP 2019 ХӨЛБӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 5 БАГ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

24

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн төв, Биеийн тамир, спортын газар, “Төв аймгийн залуус” ТББ, “Эх нутгийн иргэд” ТББ хамтран хүүхэд залуусыг хөлбөмбөгийн спортыг сонирхож, хичээллэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний бие бялдар, оюун санааны хөгжилд эерэг нөлөө үзүүлэх, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор ZUUNMOD CUP тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж, нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл болон хөлбөмбөгийн баг, тамирчид, сонирхогчид оролцсон юм. “ZUUNMOD CUP 2019” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 5 багийн 70 гаруй тамирчид өрсөлдөж байна.

ХУВААЛЦАХ