БАРУУН БҮСИЙН СУМДЫН СПОРТЫН БАГА НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

БАРУУН БҮСИЙН СУМДЫН СПОРТЫН БАГА НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

45

Төв аймгийн баруун бүсийн сумдын төрийн албан хаагчдын чөлөөт цагийг спортоор хичээллэн зөв зохистой өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, спортын зэрэг, цол олгох, спортын нэгдсэн бодлогоор бүс нутагтаа төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Баруун бүсийн сумдын спортын бага наадам”-ыг Өндөрширээт суманд зохион байгуулжээ. Спортын бага наадамд Өндөрширээт, Лүн, Эрдэнэсант, Баянөнжүүл, Дэлгэрхаан , Бүрэн сумын баг тамирчид оролцож сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, бөх гэсэн спортын таван төрөлд хүч чадал, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.

Энэ үеэр Н.Энхбаяр /Өндөрширээт/, н.Намуундарь /Лүн/ нарт волейболын спортын II зэрэг, Т.Ууганбаярт /Баян-Өнжүүл/ волейболын спортын III зэрэг, Б.Шагдар /Өндөрширээт/, Ш.Шатар /Дэлгэрхаан/, н.Цагаандарь /Лүн/ нарт волейболын спортын I зэрэг олгосон бол Б.Баярмаа /Өндөрширээт/, Д.Ариунтуяа /Эрдэнэсант/, Б.Батсүх /Эрдэнэсант/, Ш.Давааням /Эрдэнэсант/ нарт сагсан бөмбөгийн спортын I зэрэг олгожээ.

“Баруун бүсийн сумдын Спортын бага наадам”-ын тэргүүн байрт Өндөрширээт сумын баг тамирчид, дэд байрт Лүн сумын баг тамирчид, удаах байрт Бүрэн сумын баг тамирчид шалгарсан байна. Мөн Дэлгэрхаан сумын Засаг дарга Б.Жаргалмаагийн санаачилгаар уг тэмцээнийг  бүсийн хэмжээнд жилд 2 удаа зохион байгуулахаар болж, дараагийн тэмцээнийг Дэлгэрхаан суманд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

ХУВААЛЦАХ