ДИЗАЙН, ТЕХНОЛОГИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНД 35 БАГШИЙН 200 ГАРУЙ БҮТЭЭЛ ДЭЛГЭГДЛЭЭ

ДИЗАЙН, ТЕХНОЛОГИЙН БАГШ НАРЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНД 35 БАГШИЙН 200 ГАРУЙ БҮТЭЭЛ ДЭЛГЭГДЛЭЭ

24

Аймгийн боловсролын “Тогтвортой хөгжлийн бодлого”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дизайн, технологийн багш нарын бүтэээлийн үзэсгэлэнг “Монгол туургатан театр”-т зохион байгууллаа. Багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий уг үзэсгэлэнд 21 сургуулийн 35 багшийн 200 гаруй бүтээл дэлгэгдсэн юм.

Дизайн, технологийн багш нарын хувьд БСШУС-ын дэмжлэгтэйгээр сургууль, бүс, аймаг, улсын түвшинд “Сайн хичээл үйл ажиллагааны зөвлөгөөн”-ий  хүрээнд зохион байгуулдаг Тэргүүн туршлагын үзэсгэлэнгийн төрөлд 3 жил дараалан тэргүүн байрт шалгарч байсан бөгөөд 2018-2019 оны хичээлийн жил дизайн, технологи, зураг зүйн багш нарын хувьд амжилтаар дүүрэн жил байсныг онцолсон. Тухайлбал Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн технологийн багш Л.Хонгорзул эмэгтэй технологийн багш нарын улсын олимпиадаас алтан медаль, Хүмүүн цогцолбор сургуулийн багш н.Батболд эрэгтэй технологийн багш нарын улсын олимпиадын тусгай байр эзэлсэн зэрэг томоохон амжилтыг үзүүлсэн юм.     

 

ХУВААЛЦАХ