100 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРНЫ ШАВЫГ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

100 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙРНЫ ШАВЫГ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

19

Аймгаас боловсролын тогтвортой хөгжлийг хангах, сурагчдыг тав тухтай, тохилог орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тиймээс ЕБСургуулийн барилгыг шинээр барих, их засвар хийх, хүүхдийн дотуур байрыг шинэчлэн засварлах, шинээр барих ажлуудыг шат дараатай зохион байгуулсаар байна.

2019 онд аймгийн хэмжээнд

  • 670 хүүхдийн 6 дотуур байр
  • 2200 хүүхдийн 4 сургууль
  • 550 хүүхдийн 5 цэцэрлэг
  • 6 соёлын төв болон спортын зал, цогцолбор шинээр баригдаж байна.

Үүнээс Зуунмод сумын 640 хүүдийн спортын төрөлжсөн сургууль,  Батсүмбэр сумын 920 хүүхдийн сургууль он дамжин баригдах юм.

Энэ онд ашиглалтад орох 6 дотуур байрны нэг нь Төв аймгийн Угтаалцайдам сумын ЕБС-ын 100 хүүхдийн дотуур байр бөгөөд улсын төсвийн 1 тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдахаар шийдвэрлэгдэж өнөөдөр тус дотуур байрны шавыг тавилаа.

Тус барилга 2019-2020 онд он дамжин хэрэгжихээр байгаа хэдий ч гүйцэтгэгч  “Тэнгэрийн долоон од” ХХК-тай энэ онд бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан байна.

Угтаалцайдам сумын хүүхдийн дотуур байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир хүүхдүүд зориулалтын бус байранд шилжин суурьшсан бөгөөд  хүүхдүүдийн энэ байдлыг харгалзан үзэж  аймгийн Засаг даргаас дотуур байрны барилгыг энэ ондоо багтаан өөрийн хөрөнгөөр барьж дуусган хүлээлгэж өгөх хүсэлтийг гүйцэтгэгч  аж ахуйн нэгжид тавьж  гэрээгээ байгуулжээ.

ХУВААЛЦАХ