ХХҮГ-ЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ 180 ИРГЭН ОРОЛЦЛОО

ХХҮГ-ЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ 180 ИРГЭН ОРОЛЦЛОО

14

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээг иргэдэд цогцоор нь хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвд зохион байгууллаа. Өдөрлөгт Зуунмод сумын зорилтот бүлгийн 180 иргэн оролцсон бөгөөд тэдэнд хэрхэн амьдралын зорилготой байж хөдөлмөр эрхлэх, ажлын байрны талаарх мэдээллийг хүргэсэн юм. Өдөрлөгийн үеэр аймгийн ХХҮГазар, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагатай хамтран “Төгсөлтийн аргачлал”-д хамрагдаж байгаа Ланс II багийн иргэн О.Эрдэнэбаатарыг малжуулах арга хэмжээнд хамруулж 3 сая төгрөгийн мал өгөх, Баянхошуу III багийн 3 иргэний “ЭКО ХҮНС” бүлгийг “Бүлгээр хүнсний ногоо тариалах” арга хэмжээнд хамруулж 1.5 сая төгрөгийн үр бордоо, тоног төхөөрөмжийн дэмжлэгийг олгохоор шийдвэрлэж эрхийн батламжийг гардууллаа.

Энэ үеэр “Төв аймагт үйлдвэрлэв” ТББ-ын тэргүүн, EXCULISIVE брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг бизнесийг ямар хүмүүс хийдэг, тэд хэрхэн амжилтад хүрдэг, өрсөлдөгчөө хэрхэн таних талаар болон хүн та хэний төлөө амьдарч байгаа вэ, хүсэл зорилгоо гүйцээхэд бидэнд юу шаардлагатай байдаг талаарх асуултанд хариулт өгч, хөдөлмөрт хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Амьдралын зорилго мөнгө мөн үү?” илтгэлийг иргэдэд хүргэсэн юм.

 

Мөн 2018 онд Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан иргэн Ж.Отгонсүрэн, Б.Ариунжаргал нар хүүхдийн хувцасны оёмол бүтээгдэхүүн, П.Цогбаяр монгол гутал, Л.Шийтэрчулуун төмөр эдлэл, Л.Баянбат эсгий урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэнгээ гаргаж олон нийтэд хүргэлээ. Түүнчлэн ШУТИС-ийн БУХСургуулийн Нийгмийн ухааны салбарын багш доктор, дэд профессор Н.Ариунтуяа, ахлах багш магистр Т.Оюунбилэг нар нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай 11 иргэнд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгсөн юм.  

 

ХУВААЛЦАХ