АМЖИЛТЫН ОД МЕДАЛИАР 148 СУРАГЧИЙГ ШАГНАЛАА

АМЖИЛТЫН ОД МЕДАЛИАР 148 СУРАГЧИЙГ ШАГНАЛАА

27

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 1-нийг тохиолдуулан аймаг, бүс, улс, олон улс, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оролцож амжилт үзүүлсэн сурагчдаа Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө Зөвлөлийн тэргүүний нэрэмжит “Амжилтын од” медалиар шагнадаг уламжлалтай.

Энэ удаагийн медаль гардуулах ёслолын ажиллагааг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө Зөвлөлийн тэргүүн Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд, багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөл  оролцсон юм. Энэ онд “Амжилтын од” медалиар аймгийн хэмжээнд 148 сурагчийг шагнаж байгаа бөгөөд 42 сурагч спортоор, 44 сурагч урлагаар, 62 сурагч сурлага хүмүүжлээрээ манлайлж, шилдгээр нэрлэгдээд байна.

Дашрамд дурьдахад “Амжилтын од” медалиар 2017 онд 87 сурагч, 2018 онд 123 сурагч шагнагдаж байсан бөгөөд нийт сурагчдын 43 нь Спортоор, 30 нь урлагаар, 50 нь сурлага хүмүүжлээрээ бусдыгаа манлайлсан амжилтыг гаргаж байжээ.   

ХУВААЛЦАХ