ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

17

1994 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас энэ өдрийг Олон улсын гэр бүлийн өдөр болгон баталснаас хойш дэлхий дахинд 25 дахь жилдээ, Монгол улс 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай аймгийн хувьд Олон улсын гэр бүлийн өдрийг угтаж “Бүх хайраа гэр бүлдээ” сарын аяныг өрнүүлж, энэ хүрээндээ олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Үүний нэг нь “Хүмүүжлийн эерэг аргад нэгдье” аймгийн эцэг эхийн өдөрлөг юм.

Тус өдөрлөгт гэрээр ажиллах хөтөлбөрт хамрагдсан 19 сумын 204 эцэг эх, асран хамгаалагчид оролцсон бөгөөд тэдэнд эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал, газар зохион байгуулалттай холбоотой асуудал болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүллээ.

ХУВААЛЦАХ