“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ЭХ БАРИГЧ БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ЭХ БАРИГЧ БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

23

“Олон Улсын эх баригчдын өдөр”-ийн тохиолдуулан аймгийн Эрүүл мэндийн газар , Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгаас санаачлан эх баригч нарт зориулан Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад эх баригч бидний оролцоо”  сэдэвт эх, нярайд үзүүлэх яаралтай тусламжийн онол, дадлагын сургалтыг зохион байгуулсан бөгөөд сургалтад аймгийн Эрүүл мэдийн газрын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч эмч нар оролцов. Мөн жирэмсний хяналтыг сайжруулах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаа, цаашдын зорилт, ЭМС-ын 338 тоот тушаалын хэрэгжилт, нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ, Преэклампси ба эклампситэй жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээ зэрэг 12 сэдвээр илтгэл  мэдээлэл хийлээ.  

Сургалтын хүрээнд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал эх баригч нарыг хүлээн авч эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Мөн эх, нярайн тусламж үйлчилгээ, хяналтыг сайжруулах чиглэлээр бүтээлч, санаачлагатай ажилласан  шилдэг эх баригч нарт аймгийн Засаг даргын шагнал болон Оросын холбооны улсын Улаан-Үдэ хотод аялах “Эрхийн бичиг” гардууллаа.

Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Баянхангай сумын “Эрүүл мэндийн төв”-ийн эх баригч Г.Одгэрэл, Заамар сумын “Эрүүл мэндийн төв”-ийн эх баригч Б.Наранцацрал, аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр Баянчандмань сумын “Эрүүл мэндийн төв”-ийн эх баригч Б.Одгэрэл, Оросын холбооны улсын Улаан-Үдэ хотод аялах “Эрхийн бичиг”-ээр Баянцогт сумын “Эрүүл мэндийн төв”-ийн эх баригч З.Юмсүрэн, Лүн сумын “Эрүүл мэндийн төв”-ийн эх баригч З.Батхүү, Баяндэлгэр сумын “Эрүүл мэндийн төв”-ийн эх баригч Г.Мөнхтуяа нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Мөн оны “Шилдгийн шилдэг эх баригч”-аар Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн эх баригч Г.Мөнхтуяа, “Шилдэг эх баригч”-аар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх баригч Б.Гэрэлмаа, Архуст сумын “Эрүүл мэндийн төв”-ийн эх баригч Г.Энхцэцэг, Дэлгэрхаан сумын “Эрүүл мэндийн төв”-ийн эх баригч Б.Лхамсүрэн нар тус тус шалгарлаа.

 

ХУВААЛЦАХ