Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулжээ

Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулжээ

13

“Иргэнийн болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах хадгалах аюулгүй ажиллагааны сургалт”-ыг Лүн суманд зохион байгуулсан бөгөөд тус сургалтад баруун бүсийн 11 сумын 50 гаруй галт зэвсэг эзэмшигч оролцсон байна. Сургалтыг Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтсийн дарга А.Зандан, Хэв журмын тасгийн дарга цагдаагийн хошууч Б.Лхагвасүрэн, ахлах байцаагч, хошууч С.Болдбаатар, Цагдаагийн ерөнхий газрын харъяа “Сургалт, дадлагын төв”-ийн сургагч багш, цагдаагийн ахмад П.Борхүү нар удирдан явуулжээ.

 

ХУВААЛЦАХ