АЙМГИЙН МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ТӨК 2019 ОНЫГ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ ХАРИУЦЛАГЫН ЖИЛ БОЛГОЖЭЭ

АЙМГИЙН МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ТӨК 2019 ОНЫГ ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖ ХАРИУЦЛАГЫН ЖИЛ БОЛГОЖЭЭ

29

Мэдээллийн технологи асар хурдтай хөгжиж буй өнөө үед тус салбарт ажиллаж байгаа боловсон хүчний мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ хүрээнд МХС ХХК-ний Төв аймгийн газраас төв болон 27 суманд ажиллаж байгаа салбарын ажилтангуудаа чадавхижуулах сургалт, хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулдаг.  МХС ТӨК-ний хэмжээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудтай холбогдуулан заавар чиглэл өгөх зорилготой тус сургалтаар дамжуулан салбарын өнөөгийн байдал, үндсэн сүлжээ ашиглалт үйлчилгээ, аутсорсинг, түүнтэй холбоотой гэмтэл саатал, түүнээс урьдчилан сэргийлэх, цахилгаан зай тэжээл, галын дүрэм, техник технологи, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шинэчлэгдсэн дүрэм журам болон орчин үеийн мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлага сэдвүүдээр илтгэл мэдээлэл хийсэн юм.

04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулагдах үйл ажиллагааны хүрээнд бүх ажилтан албан хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжиж, урьдчилан сэргийлэх 8 төрлийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах аж.

ХУВААЛЦАХ